Хүн, амьтны байгалийн оюун ухааныг мэдээллийн технологийн тусламжаар дуурайлган хийсэн оюун ухааны програм тооцоолол.
·Төрөөс ложистик, тээвэр холбоо, хууль зүйн тусламж, үйлчилгээ, санхүүгийн ухаалаг үйлчилгээний чиглэлээр ажиллах хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн үндэсний компаниудыг бий болгох, тэдэнд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, гадаадад ажиллаж байгаа өндөр ур чадвартай ажиллах хүчнийг тусгайлсан бодлогоор дэмжих замаар хиймэл оюуныг хөгжүүлэх, тэдгээрт суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдэнэ.
· Засгийн газар үндэсний компаниудад захиалга өгөх, бүтээгдэхүүнийг худалдан авах дэмжлэгийг үзүүлснээр хиймэл оюун хөгжүүлэлтийн үндэсний компаниуд, бүтээгдэхүүн үйлчилгээ богино хугацаанд хөгжиж, эдийн засгийн үр ашгийг иргэд, олон нийт хүртэх боломжтой.
Том, олон төрлийн, хувилбар бүхий их хэмжээний мэдээлэл, өгөгдлийн багцыг хадгалах, өгөгдлийн шинжилгээ, хайлт хийх, хуваалцах, дамжуулах, дүрслэх, шинэчлэх, мэдээллийн нууцлал, эх сурвалжуудыг дэвшилтэт мэдээллийн анализийн аргаар харьцуулсны үндсэн дээр илүү үнэ цэнэтэй, тодорхой мэдээллийн эх сурвалжийг тодорхойлж, оновчтой шийдэл боловсруулах арга, технологи.
· Засгийн газар, бизнесийн байгууллагууд их тоон өгөгдөл, статистик мэдээлэлд шинжилгээ хийж, үр дүнг ашиглан оновчтой шийдэлд хүрч, бизнесийн үргүй цаг хугацааг хэмнэж, санхүүгийн үр ашиг дээшилнэ.
· Их өгөгдлийн шинжилгээг ашигласнаар эдийн засгийн төлөвлөлт, шийдвэр гаргалт, хот төлөвлөлт, байгуулалтын тулгамдсан асуудал, сорилтуудыг даван туулах, эрүүл мэнд, боловсролын зохистой системийг хөгжүүлэхэд чиглэсэн төлөвлөлтийн жишиг тогтоно.